Сүхбаатар аймгийн эмнэлгийн үйлчлэгч ажлын байран дээрээ амиа хорложээ

 Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч эмэгтэй ажлын байран дээрээ энэ сарын 16-17-нд шилжих шөнө амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг  одоогоор  аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Ажилтан нь ажлын байран дээрээ амиа хорлосон хэрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа гарч байгаа учир, АНЭ-ийн зүгээс хэргийн талаар ихэд нууцалж байгаа аж.

Иргэн Г нь 28 настай, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, АНЭ-ийн сэтгэцийн тасагт үйлчлэгчээр ажилладаг байжээ. Тус тасаг нь хяналтын камертай учир 12 дугаар сарын 17-ны шөнийн 02:07 цагт Г амралтын өрөөнөөс 00-руу орж буй дүрс бичлэг үлдсэн байна. Харин Г-г 00-ын өрөөнд сэтгэцийн өвчтөнг номхотгоход ашигладаг олсоор өөрийгөө боомилсон байдалтай байхыг тухайн өдрийн өглөөний 07:00 цагт тасгийнх нь сувилагч олсон байна. 

Хэргийн талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “Одоогоор хэргийн шалтгааныг тодруулахаар шалгалт хийж байна. Үнэхээр ажлын байрны дарамт байсан уу, эсвэл ар гэрийн асуудалтай холбоотой амиа хорлолт  уу гэдгийг удахгүй тогтооно. Холбогдох баримт, материалуудыг цуглуулан, шалгаж байна.” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)