Хоол хүнсний хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж гаргав

Шинэ жилийн баяр дөхөж буйтай холбогдуулан албан байгууллага хувь хүмүүс баяр ёслолын арга хэмжээнд оролцох нь ихэсдэг. Гэвч чанарын баталгаагүй хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хордсон хүмүүсийн тоо нэмэгддэг байна.

Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гаргажээ. Үүнд

  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
  •  Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
  • Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
  • Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
  • Жимс ногоог угааж хэрэглэх

Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Халуурах
  • Бие сулрах
  • Чичрүүдэс хүрэх

Хэрэв шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байвал 70128012 дугаарын утсанд холбогдон энэ талаар мэдээлэл өгөөрөй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)