Хэвлэлийнхэнд хаалттайгаар МАН-ын Бага хурал хуралдана

МАН-ын ээлжит Бага хурал өнөөдөр 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно. Хурлаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн асуудлыг ярих мэдээлэл байна. Тэрээр ЖДҮХС-гаас зээл авсан тухай баримт хэвлэлээр гарч байгаа юм.

Үүнээс гадна өнгөрсөн сарын 20-доор хуралдсан тус намын Хяналтын хорооны шийдвэрийг албажуулах мэдээлэл байна. Тодруулбал, уг хороо 10 орчим гишүүнээ хөөхөөр шийдвэрлэсэн ч албажуулаагүй аж. Мөн нам дотор үүсээд байгаа үл ойлголцлоо ч ярихаар төлөвлөсөн учир хэвлэлийнхэнд хаалттай хуралдах зар тараажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)