2018 оны шилдэг номын жагсаалт гарчээ

Бизнесийн салбарт тэргүүлэгчид 2018 онд ямар номыг шимтэн уншсаныг  “Bloomberg” агентлаг онцолжээ.Энэ оны шилдэг номыг тодруулахын тулд бизнесийн салбарын манлайлагчдын дунд санал асуулга явуулсан байна. 2018 оны шилдэг номын жагсаалтыг Грег Лукьяноф болон Жонатан Хайдт нарын “The Coddling of the American Mind” ном тэргүүлжээ. “Warby Parker” компанийн гүйцэтгэх захирал Нил Блюменталь “Энэ номыг уншсаны дараа гүйцэтгэх захирал болон эцэг хүний хувиар өөрийн үйлдлээ эргэцүүлэн бодоход хүрсэн” гэдгээ онцолжээ.

Харин “KKR” компанийн захирал Хенри Кравис энэ номны тухай  өнөөгийн залуучуудын талаар гайхалтай дүрсэлсэн ном хэмээсэн байна.   Шилдэг номын жагсаалтад зохиолч Жон Керриругийн “Bad Blood” ном мөн багтсан байна. Тус номонд цусны шинжилгээ хийх үйлчилгээ явуулдаг шинээр байгуулагдсан “Theranos” компанийн өсөлт, уналтын тухай өгүүлдэг ажээ. “PayPal” компанийн Дэн Шульман болон “Andreessen Horowitz” компанийн захирал Кэти Хаун нар 2018 оны шилдэг номоор “Bad Blood”-ыг нэрлэжээ.

2018 оны шилдэг номуудын эхний 10 байрт:
Грег Лукьяноф, Жонатан Хайдт : “The Coddling of the American Mind”
Тара Вестовер : “Educated”
Уолтер Айзексон : “Leonardo da Vinci”
Алан Гратц : “Refugee”
Рон Чернов : “Grant”
Сатья Наделла : “Hit Refresh”
Элад Гил : “High Growth Handbook”
Жеймс М. Фэллоуз : “Our Towns: A 100,000-Mile Journey Into the Heart of America”
Тайлер Коуэн : “Stubborn Attachments: A Vision for a Society of Free, Prosperous, and Responsible Individuals”
Ханс Рослинг : “Factfulness: Ten Reasons We're Wrong About the World – and Why Things Are Better Than You Think” ном шалгарсан байна.

Б. Заяа 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)