2018 онд Афганистанд хамгийн олон сэтгүүлч харамсалтайгаар амиа алджээ

Энэ онд дэлхий дахинд мэргэжлийн 63 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ амиа алдсан тухай Олон улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байгууллагаас мэдээллээ. 

Харин өнгөрсөн онд 55 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ амиа алдсан байна. Энэ онд Афганистанд 15 буюу хамгийн олон сэтгүүлч амиа алдсан бол Сирид 11, Мексикт ес, Йеменьд найман сэтгүүлч амиа алджээ. Амиа алдсан сэтгүүлчдийн олонх нь далд зорилготой гэмт хэргийн золиос болсон гэдгийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолсон байна. 

Түүнчлэн энэ онд дэлхий даяар нийт 348 сэтгүүлч баривчлагджээ. Өнгөрсөн зургадугаар сард  "Capital Gazette" сонины таван ажилтан буудуулсан хэрэг гарсантай холбоотойгоор АНУ сэтгүүлчдийн хувьд аюултай орны тоонд багтжээ.
 

Дэлхийн хэмжээнд:
Шоронгийн хаалга татсан сэтгүүлч 348 болж, өнгөрсөн оноос 22 тохиолдлоор нэмэгдэв. 2017 оны байдлаар саатуулагдсан нийт сэтгүүлчдийн талаас илүү нь Хятад, Иран, Саудын Араб, Египет, Турк гэсэн таван улсад хоригдож байна.
БНХАУ-ын хувьд хамгийн олон буюу 60 сэтгүүлчийг хориод байгаа бөгөөд тэдний 75 хувь нь мэргэжлийн бус сэтгүүлчид.
Барьцаалагдсан сэтгүүлчид 60 болж, өнгөрсөн оноос 11 хувиар өссөн. Тэдгээрийн 59 сэтгүүлч нь Сири, Ирак, Йемень гэсэн Ойрхи Дорнодын гурван улсад барьцаалагдсан байна.
Хэдийгээр “Исламын улс” бүлэглэл /ISIS/ Иракт ялагдаж, Сири улсаас ухралт хийсэн боловч сүүлийн гурван жилийн хугацаанд Сирид барьцаалагдаж байгаад суллагдсан Японы сэтгүүлч Жунпэй Ясудаг эс тооцвол бусдынх нь талаар маш бага мэдээлэл л нийтэд ил болоод байгаа юм. Эдгээрээс гадна Бүгд найрамдах Донецк Улс хэмээн өөрсдийгөө зарлаад буй засаг захиргаанаас тагнуулын хэргээр Украины сэтгүүлчийг барьцаалаад байгаа билээ. “RSF”-ийн мэдээлснээр, 2018 онд нийт гурван сэтгүүлч ор сураггүй алга болсны хоёр нь Латин Америк, нэг нь ОХУ-д бүртгэгдээд байгаа аж. 

 

Эх сурвалж: www.aljazeera.com
                                                                                                                            С.Анирлан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)