Ноцтой мэдээ: Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын орлон гүйцэтгэгч А.Ганзуузай гэгч эмэгтэй, ажилтнаа зоджээ

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганзуузай гэгч эмэгтэй өөрийн удирдлаган дор ажилладаг ОНХА-ны ажилтнаа хэл амаар доромжлон, улмаар биед нь халдаж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Бусдыг зодож, гэмтээсэн А.Ганзуузай гэгч эмэгтэй нь ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албанд томилогдоод 14 хоног болж байгаа аж. Хэргийг тодруулбал энэ сарын 22-ны өдөр А.Ганзуузай нь Засаг даргын тайлангийн хурал дуусгаад гарч явахдаа тус аймгийн Хөгжимт драмын театрын өмнө ОНХА-ны ажилтан эмэгтэйг хэл амаар доромжилж, төрийн албан хаагчийн  ёс зүйд баймгүй авир гарган хохирогчийг "п…, гичий, авгай” зэрэг үгээр хараан доромжилж байсныг олон гэрч харжээ. Ингээд хойноос нь дагаж явсаар хохирогчийн нүүр, толгой тархи руу нь цохиж зодсон бөгөөд, хэрэг болох үеэр тэдэнтэй хамт байсан Өмнөговь аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Уугантуяа,  А.Ганзуузайг салгаж болиулсан нь аймгийн "Говь Сэндс” /Govi Sands/ зочид буудлын үүдэн дэх хяналтын камерын бичлэгт бичигдэн үлджээ.  Одоогийн байдлаар А.Ганзуузайд зодуулсан эмэгтэйн бие тааруу эмнэлэгт хандаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм байна.
Төрийн албаны ёс зүй гэж байх. Даргын нөмөр, нөөлөгт эрдэж, омогшсон "цүнх баригчид” хүн дарамталж, зодож цохидог нь хэтрээд эмэгтэй нь эмэгтэйгээ зодож танхайрдаг болж.

Ер нь А.Ганзуузайг Засаг дарга Н.Наранбаатарын тодотголтой хүн гэх юм билээ. Тийм ч учраас албан тушаалын шатаар ахиж ирсэн байх магадлалтай.  Албан тушаалд 14 хоногийн хугацаанд томилогдох хугацаандаа бусдын биед халдсан А.Ганзуузай болон Төрийн өндөр албанд дэвшүүлэн томилсон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр зэрэг бусад холбогдох албаны хүмүүст  давхар хариуцлага тооцох хэрэгтэй.

Төрийн албыг дур хүслээ гүйцэлдүүлдэг газар болгон үнэгүйдүүлж, албан хаагчдыг нь өөрийн "боол” шиг дорд үзэн дарангуйлдаг тухай хаа сайгүй ярьдаг, бичдэг. Хариуцлага ярьж ажлаа эхлүүлсэн өнөөгийн Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт байгаа энэ даварсан, задарсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлаагүй, сахилга бат, хариуцлага алдсан А.Ганзуузайд Өмнөговь аймгийн ЗДТГ, түүний удирдлагууд ямар хариуцлага тооцох вэ?…

 

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.212.118.224)

    2018-12-24

    хөдөөний жиба оркууд бие биенийгээ сайн алж хядах хэрэгтэй