Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн  хөрөнгө 511 тэрбум ам.доллараар буурчээ

Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн  хөрөнгө 2018 онд 511 тэрбум ам.доллараар хорогдсон тухай “Блуумберг” агентлаг мэдээлжээ. “Саятнуудын индекс” жагсаалтад орсон 500 том бизнес эрхлэгчийн хөрөнгө 4.7 их наяд ам.доллар хүртэл буурсан байна. Энэ жагсаалтыг 2018 онд 53 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн “Амазон” компанийн тэргүүн Жефф Безос тэргүүлжээ. Ашиг орлогын оргил үед түүний хөрөнгө 115 тэрбум ам.доллар байв.

Жагсаалтад багтсан Америкийн тэрбумтнууд 2018 онд өмч хөрөнгийнхөө 5.9 хувийг алдаж, одоо тэдний хөрөнгө 1.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. "Фэйсбүүк" компанийн тэргүүн Марк Цукербергийн хувьд 2018 он  азгүй жил байлаа. Энэ онд тэрбээр 23 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, одоо түүний хөрөнгө 49.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин Азийн  бизнесменүүд 144 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Европын тэрбумтнууд ч гэсэн хохирол хүлээж, "Континентал" брендийн автомашины дугуй үйлдвэрлэгч Шеффлерын гэр бүл л гэхэд 2018 он гарснаас хойш 17 тэрбум ам.доллар алджээ.

Харин Оросын тэрбумтнуудын алдагдлыг шинжээчид маш бага гэж үзэж байна. Оросын 25 "толгой" баяны хөрөнгө 225 тэрбум ам.доллар хүртэл багассан аж. Энэ дотроос хамгийн их алдагдал хүлээсэн нь хөнгөн цагааны "Русал" компанийн Ерөнхийлөгч Олег Дерипаска 5.7 тэрбум ам.доллар алджээ. Харин байгалийн хийн "Новатек" компанийн Леонид Михельсон, Геннадий Тимченко, "Лукойл"-ын эзэн Вагит Алекперовын хөрөнгө эсэргээр есөн тэрбум ам.долараар өссөн байна.

Б.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)