БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Дэлхийн ногоон элч”-ээр шалгарчээ

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аяныг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагын “Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Энэхүү  шагналыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгсөн байна. 

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд  Д. Цогтбаатар "Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг орон даяар өрнүүлж, ерөнхий боловсролын 778 сургуулийг хамруулаад байна. Энэ аян нь өсвөр үеийнхнийг байгаль орчинд ээлтай дадал, төлөвшлийг бий болгоход чиглэж байна" гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)