Энэ онд БНХАУ-ын импортын хэмжээ хоёр их наяд ам.доллар давах төлөвтэй байна

Энэ онд БНХАУ-ын импортын хэмжээ хоёр их наяд ам.доллар давж, шинэ амжилт тогтоох төлөвтэй байгаа талаар тус улсын Худалдааны яамнаас мэдээлжээ. Худалдааны яамны Гадаад худалдааны албаны дэд дарга Сун Сянмаогийн мэдээлснээр, ирэх онд импортын хэмжээг улам нэмэгдүүлэх тухай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

2018 онд Хятад Улс эм тарианаас эхлэн тээврийн хэрэгсэл хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүний татварыг 9.8 хувиас 7.5 хувь болгон бууруулжээ. Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд тэмдэглэснээр, энэ оны эхний 11 сарын импортын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 орчим хувиар нэмэгдсэн байна. Мөн тус улс нь 2019 онд татварыг бууруулж, гаалийн бүрдүүлэлтийг зөөлрүүлж, автомашины импортын бодлогыг сайжруулахаар төлөвлөж байгаа юм гэнэ. 

 Гаалийн статистикаас харахад, Хятад Улсын экспорт,  импортын хэмжээ өнгөрсөн  2017 онд  ч гэсэн өсөлттэй гарчээ. Тус улсын импортын хэмжээ өнгөрсөн 2017 онд 27.7 их наяд юаньд хүрсэн нь 2016 оныхоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс экспорт 15.3 их наяд юань буюу 10.8 хувиар, импорт 12.4 их наяд юань буюу 18.7 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцлийн зөрүү 2.8 их наяд юаньтай гарчээ.
 

Эх сурвалж: en.people.cn

Ц.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)