​Баянхонгор аймгийн Онцгой байдлын газaр “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарав

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2018 оны “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа.

   Байгууллага хамт олныг биеийн тамир спортоор тогтмол хичээллэх таатай нөхцөл боломж, орчин бүрдүүлэх, бие бялдарын соёл олгох, биеийн тамир-спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулсан тул ийнхүү шагнаж, урамшуулсан байна.

    Онцгой байдлын газар нь 2017 онд орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан “Аврагч” спорт заалыг барьж, ашиглалтад оруулсан юм.

    Ингэснээр алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэн, ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)