Импортлогчдыг шатахууны үнээ буулгахыг шаардлаа

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсантай  холбоотойгоор өнгөрсөн оны 12-р сард ОХУ-ын "Роснефь" компанийн хилийн үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурсан юм. Мөн энэ он гарсаар А-80, АИ-92 автобензиний хилийн үнэ тонн тутамдаа 86-107 ам.доллараа р буураад байгаа билээ. Харин манай шатахуун импортлогчид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэх үед шатахууны үнээ өсгөсөн атлаа үнэ буурахад тэр хэмжээгээр буцааж бууруулахгүй байгаа юм. Шатахуун худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүд оны өмнө жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгасан нь дэлхийн зах зээл дээрх үнийн хямдралтай харьцуулахад хангалтгүй байгаа ажээ.

Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын бөөний болон жижиглэнгийн үнээ гадаад хилийн үнэтэй уялдуулан дахин бууруулж авсан арга хэмжээнийхээ талаар энэ сарын 11-ний дотор хариу ирүүлэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн байна.   

Импортлогчдыг шатахууны үнээ буулгахыг шаардав
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)