АТГ-аас Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамтаар шалгаж эхэллээ

Өчигдөр АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр мөн ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийжээ. Улмаар Д.Дорлигжавыг саатуулан шалгахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд албан тушаал, эрх мэдлээрээ сүрдүүлэн дарамталж дүүгийнхээ дансаар дөрвөн сая ам.доллар өөрөөс нь авсан хэмээн мэдээлсэн.

Т.Ганболд “УЕП байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэх ноцтой мэдээллийг дэлгэж байв. Энэхүү мэдээллийн дараа АТГ-аас Д.Дорлигжавыг бусдыг дарамтлан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Уг мэдээллийг Д.Дорлигжав үгүйсгэж, “Т.Ганболд миний дүүгийн данс руу дээрх мөнгийг санаатайгаар хийсэн. Би түүнийг шалгуулна” гэж байв. Юутай ч эх сурвалж Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар шалгаж буйг бататгав.

https://www.undesniishuudan.mn/

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (43.228.129.161)

    2019-01-08

    Дорлигжавын ардчилалын өмнө 7 буудал гэрт амьдардаг байлаа ардчилалын буянаар яаж таргалж баяжиж чадав буруу гараар орсон мөнгө нь буруу аргаар буцдаг гэдгийг бодохгүй яахав энэ их луйвар дээрмийн үр дүнд хорвоогоод гэмгүй төрсөн ганц охин бурханы оронд заларсан нь энэ хүнд том сануулга болсонгүй ядуу хүнийг үздэггүй ядарсан хүнд тусалдаггүй бөгс бөөр 2-оо ялгадаггүй новшийн новшийн хог болсон өөрөө ухаарч чадалгүй 461 руу явах шив дээ ерөнхий прокурор болоод бөгснөөс өөр юу хийсэн юм бэ шивгээ дэлгээд нэр төрөө алдсан хүн дээ Баатараа ч гэсэн яг төрсөн ах дүү 2 мөн дөө мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцдаггүй болсон новш Бат-Үүл Дорлигжавтай түрүүвч нэгтэй байсанаа баталж хуцаж байх шив дээ БАТ-ҮҮЛИЙН БААТАР ЦОЛЫГ буцааж хураах хэрэгтэй салга хогийн новш монголын төрд гай болсоноос биш гавьяа байгуулаагүй хувхай толгойт,,,

  • (202.179.24.81)

    2019-01-08

    Одоо ийм замаар хохирсон ард иргэд үнэнийг ил гаргах хэрэгтэй.Цадаж хандаггүй нөхдөд цаг нь болж гэж хэлмээр байна.

  • Галбаатар (202.9.42.160)

    2019-01-08

    Дорлигжавын хэргийг баталгаатай гэрчтэй санхүүгийн баримтаар нотлогдож байгааг ард түмэн харж байна..Иймд 1..нэг ёсны өндөр эрх мэдэл албан тушаалаа ашиглан дээрэмдсэн хэрэг байх тул цагдан хорьж шалгах хэрэгтэй 2. Алтан дорнод еампаний ТУЗ-дарга Ганболдыг төр ард түмэн хамгаалалтанд яаралтай нэн дариу авах хэрэгтэй. Ингэж авилагчдын үнэн дүрийг шудрага хэлдэг хүн ховор шүү...........