УЕП-оос Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал хүргүүлжээ

ЖДҮ-тэй нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг АТГ-аас шалгаж буй. Уг хэргийн хүрээнд нийслэлийн Прокурорын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд асан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг Үндсэн хуулийн цэцээс мэдэгдсэн. Тэгвэл УЕПГ-аас Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг дөнгөж сая УИХ-ын Тамгийн газарт хүрүүлсэн бололтой.

Уг саналыг хүлээж авах эсэхийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Ингээд 48 цагийн дотор УИХ-ын чуулганаар байнгын хороодын дүгнэлтийг хэлэлцснээр дээрх нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

 

Г.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (64.119.22.49)

    2019-01-10

    ЖДҮ-чидийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж, шууд хорих ёстой. Ер нь Засгийн газар огцрох нь шударга ёсонд нийцнэ.