С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ

Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Энэ сараас Төрийн албаныхны цалинг тэтгэврийг ирэх 2-р сарын 1-нээс нэмнэ" гэж мэдэгдлээ. 

Тэрээр "Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг, мөн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэлээ. Мөн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж байгааг мэдэгдсэн. Энэ дагуу халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ. Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмэх аж. 

Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Яг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг ХНХ-ын сайд С.Чинзориг өглөө. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (66.181.188.38)

    2019-01-08

    ТЭТГЭВЭРЭЭ ЭХЛЭЭД НЭМ... ЦАГИЙН ЗҮҮ ЧИНЬ БУРУУ ЗААГААД БАЙНА. ЧИНЗОРИГОО