Ипотекийн зээлд 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Ингэснээр 4676 иргэнд тус зээлийг олгосн байна. Тухайлбал, Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгожээ.

Энэ оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмсэн юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд импотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон ч одоогоор Төв банк хариуцаж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)