МИАТ ТӨХК аяллын хөтөлбөртэй боллоо

МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, цаашлаад хүүхэд залууст нисэхийн салбарын талаар ойлголт өгч, ирээдүйд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор “MIAT EXCURSION” аяллын хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Тус хөтөлбөрт сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд анхны аялалд сэтгүүлчдийг хамрууллаа.

“MIAT EXCURSION” хөтөлбөрийн хүрээнд МИАТ компанийн төв байр, Сургалтын төв, Нисэхийн музей, Олон улсын зорчигч бүртгэлийн хэсэг, Mock Up буюу сургалтын иж бүрэн төхөөрөмж, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвтэй танилцах юм байна.  

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)