Ажлаа хийх эрч хүчгүй болохоос хэрхэн сэргийлэх вэ?

Оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ядарч, сэтгэлийн хямралд орохоос гадна "burnout" буюу ямар ч эрч хүчгүй болдгийг 1970-аад оны үед АНУ-ын сэтгэл зүйчид тодорхойлж байжээ. Бэркли дэх Калифорнийн их сургуулийн сэтгэл зүйн профессор Кристина Маслакийн тодорхойлж байгаагаар эрч хүчгүй болсон эсэхийг дараах байдлаар тодорхойлдог байна.

Тухайлбал, хийж гүйцэтгэж буй ажлаа өөрөө удирдаж чадахгүй байх, зарим бодлого шударга бус санагдах, сайн ажиллаж байгаа ч ямар ч магтаал сонсохгүй байх, хийж буй ажил тань өөрийнх нь үнэт зүйлээс зөрдөг учраас бусад ямар ажил хийдгээ мэдэгдэхгүй байх, мөн байнга хамтран ажилладаг багийнхандаа итгэдэггүй эсвэл хүндэтгэдэггүй байхыг "burnout" буюу эрч хүчгүй болсны шинж тэмдэг гэж үздэг юм байна.

Энэ асуудлыг давж гарахын тулд ажилтан өөрөө хийж болох хоёр үйлдэл байгаа нь нэгдүгээрт хүний нөөцтэйгөө ярилцаж, хэсэг хугацааны амралт авах, эсвэл хоёрдугаарт багийнхаа гишүүдийг солих, шинэ багт орж ажиллах гэнэ. Харин ажил олгогч талаас ажилтнуудаа эрч хүчгүй болгохоос урьдчилан сэргийлэх алхмуудыг авч болно.

Эдгээр аргуудын дотор тодорхой давтамжтайгаараа өдөр бүр хийдэг ажлаасаа өөр төрлийн ажлыг багаараа хийж гүйцэтгэх, ажилтан тус бүрд бие даан ажиллах төсөл өгөх, ээлжийн амралтаа авсан ажилтан руу байгууллагын хэн ч холбогдохгүй байж амраах эсвэл компаниас санхүүжүүлсэн амралтад явуулах зэрэг алхмууд багтдаг талаар “Bloomberg Businessweek” сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)