Өнөөдөр болох үйл явдлууд

- Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар Чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн бага хурал хийнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 88027947

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт: “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болно.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

12:00 цагт: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

13:00 цагт: Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

14:00 цагт: "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 91918297

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)