Чуулганы ирц бүрдээгүй байна

УИХ-ын чуулган өнөөдөр үүрээр завсарлаж хуралдааныг 10.00 цагаас эхлүүлэхээр товлосон. Шөнө дөлөөр хуралдсан чуулганаар Ерөнхийлөгчийн санаалчилсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бол УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх явцад АН завсарлага авсан юм.

10.00 цагт товлогдсон хурлын гишүүдийн ирц одоогоор бүрдээгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 34 гишүүн хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн шөнө чуулган шөнийн 04.30 цаг хүртэл хуралдсан. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж УИХ шийдвэрээ гаргах учиртай.

 

Б.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)