Автомашинаа халаах гээд асаалттай орхисны улмаас хулгайд алджээ

Тээврийн хэрэгслээ халаах гээд асаалттай орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгдүгээр сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь БЗД-ийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн автомашинаа халаах зорилготой асаалттай хараа хяналтгүй үлдээх үед БЗД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай “У” /эр.27н/ нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байх. Мөн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)