ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь УИХ-ын гишүүнээр 6 дахь удаагаа сонгогдсон, Сангийн сайдаар гурван удаа томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж ирсэн туршлагатай, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай парламентч юм. Нийгэмд үүссэн нөхцөл байдал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хүлээгдэж буй олон асуудал байгаа энэ амаргүй цаг үед ХХААХҮ-ийн сайдаар томилогдож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн шийдвэрлэх ёстой олон асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, итгэл хүлээлгэж байна” гэв.

Тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх шаардлагатай олон хууль тогтоомж, дүрэм журам, үндэсний хөтөлбөр байна. Тиймээс цаг алдалгүй ажилдаа шуурхай орж, энэ том салбарын ажлыг урагшлуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ хэллээ. Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй яамны газрын дарга нартай уулзаж, нэн даруй шийдэх шаардлагатай цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.21.124.129)

    2019-01-15

    УЛАЙДАГГҮЙ УЛААН 7 ДАХЬ УДААГАА САЙД БОЛЛОО. ОДОО ТҮҮНЭЭС ЮУ Ч ГАРАХГҮЙ.

  • Дашдаваа (203.91.115.51)

    2019-01-13

    Албан ёсны бүх арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээсэн ноосон хадгийг хэрэглэж заншия Энэ цагаан сараас эхлэн нийлэг уут синтетик хадгаас татгалзая Энэ ноосон хадаг чинь л жинхэнэ ЖДҮ байх даа төсөл нь орж ирвэл дэмжээрэй Улаан сайд аа

  • (202.9.42.88)

    2019-01-12

    угаасаа ху намынхан тэр тусмаа иймэрхүү хөгшин коммунистууд юу ч хийх чадваргүй гэдэг нь сүүлийн 28 жилийн энэ байдлаас тодорхой байна даа, залүү үедээ зай тавьж өгөх хэрэгтэй

  • УЛАЙДАГГҮЙ УЛААН (124.158.95.14)

    2019-01-12

    УЛАЙДАГГҮЙ УРВАГЧ УЛААН ГЭЖ ХҮНИЙ ХУВЬД МАШ МУУ ХҮН ГЭЖ БОДДОГ. ХААНА Л АЛБАН ТУШААЛ БАЙНА ТИЙШЭЭ УЛАЙХ Ч ҮГҮЙ ГҮЙЖ ЯВДАГ ХҮН ДЭЭ. ОДОО 2020 ОНД МАН УНААД МАХН ЯЛБАЛ ТИЙШЭЭГЭЭ ХАРИН Ч НЭГ УЛАЙХГҮЙ ГҮЙХ БАЙХ ШҮҮ??? ХҮРЭЛСҮХЭЭ, ИЙМ Л УРВАГЧИД ИТГЭН САЙД БОЛГОЖ БОЛОХ УУ??? ЧИНГИС ХААН Ч ХЭЛСЭН БАЙДАГ Ш ТЭЭ, НЭГ УРВАСАН ХҮН ДАХИАД 2 ДОХОО 30 ДАХИА УРВАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙДАГ , ТИЙМ УТГААРАА ДАЙСНААС Ч АЮУЛТАЙ ШҮҮ ГЭЖ....

    2019-01-12

    угаасаа ху намынхан тэр тусмаа иймэрхүү хөгшин коммунистууд юу ч хийх чадваргүй гэдэг нь сүүлийн 28 жилийн энэ байдлаас тодорхой байна даа, залүү үедээ зай тавьж өгөх хэрэгтэй