Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтан Монгол ажилчнаа хүчирхийлсэн талаар видео бичлэг энэ сарын 10-нд цацагдсан.

Уг бичлэгт садар самуунд уруу татсан, архидан согтуурсан байдалтай дүр зураг бичигдсэн байсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Уг бичлэг цахим ертөнцөд цацагдсаны маргааш Солонгосын "JTBC" телевиз шуурхай ажиллаж мэдээллийн араас сурвалжилжээ. БНСУ дахь ГХЯ-с энэ хэргийн талаар нарийн шалгалт хийх бөгөөд, хариуцлага тооцно хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

Харин манай улсын Гадаад харилцааны яамнаас энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)