Хөгжлийн бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдийн зарим эрхийн хэрэгжилтийг шалгаж эхэллээ

Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт хүний эрхийн хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Ажлын хэсэг Дорноговь аймгийн төвд байрлах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдийн зарим эрхийн хэрэгжилтийг шалгаж эхэллээ.

Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг шалгахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг баталгаатай хангуулах тал дээр холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авахад тус шалгалт чиглэж байна. ХЭҮК энэ ажлыг эрүүл мэндийн байгууллагуудад бүтэн жилийн турш зохион байгуулна. 

Мөн энэ долоо хоногт Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.Эдгээр суманд уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниуд, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь Монгол Улсын  нэгдэн орсон гэрээ, Үндэсний хууль бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй эсэхийг шалгана. Хяналт шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн явуулж байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)