У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид алтан цаг зүүж, брэндийн цүнх баридагаа больцгоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 08.00 цагаас Төрийн ордонд эхэлсэн. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын бүх яам, агентлаг болон аймгуудын Засаг дарга нар оролцсон юм.

Энэ үеэр төрийн албан хаагчдыг хариуцлагатай, сахилга баттай байхыг сануулаад өмсөж, зүүж байгаадаа анхаарал хандуулахыг анхаарууллаа. Тэрбээр,

-Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал.

-Төрийн албан хаагчид, дарга нар хүн цохиж алмаар алтан үзэг, алтан цаг, сваровски шигтгээтэй цүнх үүрдгээ боль. Ядарсан монголын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид мянга мянган америк долларын үнэтэй цаг, цүнх, хувцас хэрэглэж байна. 

Эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Даруухан бай. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Та хувийн байгууллагад ажиллаад, бизнес эрхлээд мөнгөтэй болсон байж болно. Гэхдээ хэрэггүй. Хэрэггүй юм билээ. Жижигхэн мэт зүйл ярьж байгаа мэт боловч төрийн алба ийм зүйлээс эхэлж эмх цэгцэндээ орно. Та бүхний цааш 183 мянган төрийн албан хаагчдад хэлэх ёстой үг. Төрийн алба бол төрийн алба шиг болъё” гэлээ.

 

Ц.Дариа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)