С.Баярцогтыг дахин цагдан хорих санал ирүүлжээ

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал прокуророос ирүүлжээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагаас сангийн сайд асныг цагдан хорих эсэх асуудлын шүүх хурал болохоор товлогдсон байна. 

Сануулахад, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй. Ингэхдээ нэг сар гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)