Хотын даргыг тодруулах санал тэнцсэн учир дахин хураахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ирвэл зохих 45 төлөөлөгчөөс 43 нь өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа юм. Төлөөлөгчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын төлөө нууцаар санал өгөхөд 21, 21 харьцаагаар саналын тоо тэнцжээ. Нэг хуудас буруу тэмдэглэгээ хийсэн тул хүчингүй болсон байна. Ингээд журмын дагуу дахин санал хураах боллоо.

Төлөөлөгчдийн 50+1 хувийн санал авсан нэр дэвшигчийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)