Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, эмийн сангийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлжээ. Уг албан бичигт дурдсанаар даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ даатгуулагч мөн эсэхийг нь заавал шалгаж, тодорхойлж байхыг чиглэл болгожээ. Ийн тодорхойлохдоо www.health.gov.mn сайтаас регистрийн дугаараар нь шалгаж, даатгуулагч мөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлж байх юм байна.

Харин дээрх сайтаас шалгахад үйлчлүүлэгчийн мэдээлэл бүртгэлгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг нотлох холбогдох баримтыг шаардах аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)