Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтад таван ханатай гэр шатаж байна гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ. Таван ханатай гэр бүрэн шатаж байсныг 30 минут орчим ажиллаж унтраасан байна. Түймэрт 33 настай эрэгтэй өртөж нас баржээ. 

Мөн алба хаагчид Сүхбаатар дүүрэгт 8х5 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ. Түймэрт 56 настай эрэгтэй нүүр хэсгээр түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

2019 он гарсаар 381 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, таван том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алджээ.

Өчигдөр улсын хэмжээнд гэр, байшин, хово загварын машин шатаж байна гэх гал түймрийн нийт таван дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажилласан байна.

2019 он гарсаар 381 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, таван том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтээд байна. Иймд айл өрх, албан газрууд галын аюулгүй байдлыг сайтар сахиж болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Айл өрх, албан газрууд галын аюулгүй байдлыг сайтар сахиж болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)