“Нарантуул” худалдааны төв гахайн махан бүтээгдэхүүн худалдахыг түр хоригложээ

Монгол Улсад гахайн мялзан өвчин илэрсэнтэй холбогдуулан “Нарантуул” олон улсын худалдааны төв гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглосон байна. Энэ талаар тус худалдааны төвөөс, “Ямар нэгэн хиам, хиаман бүтээгдэхүүн худалдаалдаг лангуу, хоолны газруудын үйл ажиллагааг хаагаагүй. "Нарантуул" олон улсын худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг нийтийн хоолны газар болон лангуу түрээслэгчид гахайн мах, гайхан махан бүтээгдэхүүн орсон бүтээгдэхүүн худалдаалахыг түр хугацаагаар хориглосон” гэжээ.

Сар шинийн баярын үеэр "Нарантуул" олон улсын худалдааны төвийн ажиллах, амрах хуваарь:
2019 оны 01 дүгээр сарын 15-ны мягмар гаригт ажиллахгүй амарна.
2019 оны 01 дүгээр сарын 22, 29-ний мягмар гаригт амрахгүй ажиллана.
2019 оны 02 дугаар сарын 05-наас 12-ны өдрүүдэд амраад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)