"Саппоро" үйлчилгээний төв орчимд байсан биеэ үнэлэгчдийг саатууллаа

Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн Гуравдугаар хэлтсээс "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Саппоро" тусгай арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна.

Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар "Саппоро" үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авч ажиллаа.

Уг арга хэмжээ нь 2 сарын хугацаатай үргэлжлэх юм. Тайван хотыг таны оролцоотой!!!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)