СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин өглөө

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, СХДНЭ-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцов.  Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч,  2-75 км-ын хүрээнд үйлчилдэг байна.  Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм.

Уг 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоногложээ. Энэ нь Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн үр дүн гэдгийг салбарын сайд онцлов. Өмнө нь энэ төслөөр 2013, 2014 онд 35 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Түүнчлэн Япончууд 34 ширхэг 4D эхо аппарат хандивлах гэнэ.

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин өглөө

 

СХД-ийн нэгдсэн эмнэлэгт 10 автомашин өглөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.180.114)

    2019-01-19

    энэ сайд шуурхай ажиллаж байна шүү? хнх сайд чин зориггүй байна шүү???