Нийтийн тээвэрт дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир гарсан зөрчлүүдийг арилгуулжээ

Нийслэлийн тээврийн газраас “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний байдалд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийж байна.

Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах  үйлчилгээ үзүүлэх зорилготой аж.

Одоогийн байдлаар “Эрдэмтранс” ХХК, “Атибус” ХХК, “Автотерминал трейд” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Блюбус” ХХК зэрэг таван аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал, болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүд, түүнд суурилагдсан удирдлага мэдээлэл, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд шалгалт хийгээд байгаа юм байна.

Шалгалтаар жолоочийн ажлын хувцасгүй, тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчлүүд гарахаас урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулж үйлчилгээнд гаргажээ.

Хяналт, шалгалт ирэх гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 19 аж, ахуйн нэгж байгууллага хамрагдах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)