НИТХ: С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ

НИТХ-аас Засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм. 
Тиймээс С.Мөнхчлууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ. НИТХ-аас албан бичгийг бүрдүүлэн өнөөдөр илгээх юм байна. Ерөнхий сайд албан бичгийг хүлээн авснаас хойш хариу өгөх тухай хуулийн хугацаа заасан зохицуулалт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзсан хариу өгвөл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, өмнөх журмаар шинэ Засаг даргыг тодруулна. 
Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан хүнийг дахин Ерөнхий сайдад батламжлуулах албан бичиг илгээх бөгөөд Ерөнхий сайд татгалзсан эсэхээс үл хамааран олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар томилох хуулийн зохицуулалттай хэмээн НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ИРГЭН (202.21.124.19)

    2019-01-23

    Одоо бид тэрний хүн, энэний хүн гэхээ болих хэрэгтэй. Ямарч болов НИТХ олонхиороо сонгоод гаргаад ирсийм чинь ЕС шууд батламжлах ёстой. МАН ядаж нийслэлд ардчилалтай байгааг харуулна, тэгээд ч энэ залуу Амарсайханаас хамаагүй дээр ажиллана гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид мэдэж байгаа хэрэг.

  • ИРГЭН (202.21.124.19)

    2019-01-23

    Одоо бид тэрний хүн, энэний хүн гэхээ болих хэрэгтэй. Ямарч болов НИТХ олонхиороо сонгоод гаргаад ирсийм чинь ЕС шууд батламжлах ёстой. МАН ядаж нийслэлд ардчилалтай байгааг харуулна, тэгээд ч энэ залуу Амарсайханаас хамаагүй дээр ажиллана гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид мэдэж байгаа хэрэг.

  • иргэн (202.179.25.255)

    2019-01-21

    Ерөнхий сайд яах бол хүлээн Зөвшөөрөх болов уу энэ СМөнхчулуун чинь нилээдгүй Булхай луйварын аргаар Ялсан тэгээд ч бас нилээдгүй Но-той МЭнхболдын талын Хүн гэж Хэвлэл мэдээлэлээр бичигдэж яригдаад байна ш дээ