Цагаан идээнээс ямар нэгэн зөрчил илрээгүй байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байгаа  юм. Уг шалгалт энэ сарын 9-өөс ирэх сарын 8 хүртэл үргэлжилнэ. Шалгалтын эхний өдрүүдэд илэрсэн зөрчлийн талаар тус газраас өнөөдөр танилцууллаа. Ингэхэд, 518 зөрчил илрүүлснээс 291 буюу нийт зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуулжээ. Мөн 71 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэргийн бүртгэл явуулж, 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэрэгт нь зөрчлийг хэрэг нээн Прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан гэнэ. Түүнчлэн Ялалтын талбайд дэлгэгдсэн Архангай аймгийн цагаан  идээний  үзэсгэлэнгээс дээж авч шинжлэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй шаардлагад нийцсэн байсан талаар нэмж хэлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)