Өвөрхангай аймагт тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ

Өвөрхангай  аймгийн  Баруун-Баян-Улаан  сумын  Өлзийт  багийн  “Бор-Ус”  гэдэг  газар малчин “С”-ийн 1 тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. 01-р сарын 14-ний өдрөөс тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Нийт 10 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. 

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант, Тосонцэнгэл сумдад малчин “Б”, “Г”-ийн 2 үхэрт мал, амьтны галзуу  өвчний  шинж  тэмдэг илэрч хорогдсон  тул,  дээж  авч  аймгийн  МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  галзуу  өвчин  болох  нь  тогтоогдсон  байна.  Тус  сумдын  Засаг  даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.  

Эх сурвалж: ЗӨСҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)