Зүүнбаян дахь цэргийн ангид алба хааж байсан цэрэг нас баржээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар /2019.01.22/ золгүй байдлаар амиа алджээ. Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг хэлсэн юм.

Талийгаач нь А нь 19 настай өнгөрөгч намар цэргийн албанд татагдан явжээ. Харин талийгаачийн ар гэрийн зүгээс түүнийг зодуулсны улмаас амь насаа алдсан гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тухайн хэрэг гарсан өдөр талийгаач өглөөний гүйлтэндээ гүйж байгаад гэнэт бие нь огцом муудаж бөөлжөөд хэсэг хугацааны дараа нас барсан аж.

Харин зарим эх сурвалж хүүг зодож, тамлаж алсан байж болзошгүй хэмээн хардаж, цахим орчинд хүүгийн хөхөрч няцарсан бие бүхий зургийг нийтэлж эхлээд байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • иргэн (122.201.31.118)

    2019-01-24

    таван толгойн цэргийн ангид гранат дэлбэрч цэргийн албан хаагч нас бархад байсан ангийн захирагч Өлзийбаатар албан тушаал буусан гээд байёан худлаа байжээ Тэр зүүнбаянд очоод бас нэг цэрэг алжээ