Филлипин улс 210 сая ам.долларын авлигын гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өглөө

Авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Хятадын төрийн албан хаагч асан хүнийг Филлипины тал эх оронд нь шилжүүлэн өгсөн байна.

Тухайлбал, Филлипины тал Хятадын талтай хамтран ажилласны үр дүнд 210 сая ам.долларын авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 49 настай Ши Хаожи гэгчийг баривчилжээ.

Үндэсний хяналтын хорооны дэд дарга Ли Шюлэй-гийн хэлснээр “Энэ хэрэг маш их хэмжээний мөнгөтэй холбоотой байсан бөгөөд нийгэмд маш муугаар нөлөөлсөн” гэсэн байна.

Мөн хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаад 2003 онд гадаад руу оргон зугтсан Ванг Жүнвэн гэгч Хятадын эрх бүхий байгууллагад сайн дураар бууж өгсөн  гэж Хятадын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)