Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөнөөс болж нэг хүн нас баржээ

Өчигдөр Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн 4 км-ын гарам гэдэг газар иргэн Б-гийн жолоодож явсан “Волва Шаланз” загварын том оврын автомашин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, тус машин нь Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан байна. Ослын газар ажилласан онцгой байдлын газрын алба хаагчид төмрөнд хавчуулагдсан 36 настай эрэгтэй П-г гаргаж, 44 настай эрэгтэй Б нас барсан байсныг гарган, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)