Т.Ууганбаяр: Засгийн газрын тэтгэлгээр 1200 орчим хүн гадаадад суралцдаг

Засгийн газар хооронд хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хаагдмал, хязгаарлагдмал байдгаас оюутан залуус тэр бүр хамрагдаж чадахгүй хоцрох нь бий. Тэгвэл салбарын сайдын санаачилгаар анх удаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийн нэгдсэн санбүхий scholarship.esis.edu.mn цахим хуудас  нээжээ. Гадаадад суралцах сургалтын тэтгэлгийн мэдээлэл бүх иргэнд нээлттэй болсноор ямар давуу талтай, мөн оюутан, залуус, эцэг, эхчүүд юунд голлож анхаарах ёстойг БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяраас тодруулж, ярилцлаа.

            -Сургалтын тэтгэлгийн мэдээллийг нэг дороос авах боломжтой цахим хуудас нээгээд удаагүй байна. Гадаадад тэтгэлгээр суралцахыг сонирхож, зорьж байгаа хүмүүс эндээс ямар мэдээлэл авч болох вэ?   

            -Засгийн газар хоорондын шугамаар хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл олон нийтэд тэр бүр нээлттэй биш байна, эсвэл цагийг нь хэт тулгаж зарладаг гэсэн гомдол их гардаг байсан. Хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамааран бүгд эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс Ц.Цогзолмаа сайд “Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гээд сургалтын тэтгэлгийн scholarship.esis.edu.mn цахим хуудас нээх үүрэг өгсөн юм. Цахим хуудсын гол давуу тал нь Монгол Улсын Засгийн газрын шугамаар хэрэгждэг 24 орны тэтгэлгүүд ямар зорилготой, ямар үндсэн шалгууртай байдаг, хэдийд зарладаг, яаж сонгон шалгаруулдаг, тухайн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас үзэж болох, хамгийн түгээмэл асуулт, хариултын булан гээд бүхий л зүйлийг цогцоор нь багтаасанд оршино. Дээрээс нь Засгийн газар хоорондын тэтгэлгийн талаарх сүүлийн хэдэн жилийн статистик мэдээлэл оруулсан тул оюутан, залуус, эцэг, эхчүүд тэндээс хараад “Хаана очиж сурвал ямар боломжууд байна вэ. Аль нь санхүүгийн хувьд давуу талтай вэ. Энэ  мэргэжлээр магистр, докторын зэргээ тэнд хамгаалбал ашигтай юм байна” гэдэг тактикаа боловсруулаад, эртнээс бэлдэх боломжтой. Зарим оронд бакалаврын элсэлт авдаггүй.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн мэдээллээс гадна “1000 инженер” зэрэг хөтөлбөрт яаж хамрагдах боломжийн талаар, багш болон оюутан солилцооны тухай мэдээллийг ч эндээс авах боломжтой. Тэтгэлэг болгон өөр өөрийн онцлогтой ч бид цахим хуудсын агуулгаа гаргахдаа өнгө, зураг, загварыг нь хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, хялбар байхаар хийсэн. Цаашид цахим хуудсаараа дамжуулан дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг хүргэхээс гадна олон нийтэд хэрэгтэй төрөл бүрийн бичлэг оруулахаар төлөвлөсөн.

-Манайхаас жилд хэдэн хүн Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурдаг вэ?

-Олон жилийн дунджаар Засгийн газрын бүрэн тэтгэлгээр жил тутам 1200 орчим хүн гадаадад суралцдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ тоо нэмэгдэн, 1400-д хүрлээ. Зөвхөн БНХАУ-д гэхэд сүүлийн гурван жилд Өвөрмонголтой нийлээд, жил тутам 370 хүн тэтгэлгээр суралцахаар явж байна.

-Гадаадад сурвал ямар ч хамаагүй мэргэжлээр, хаашаа ч хамаагүй явах хүсэлтэй залуус олонтоо таардаг. Сэтгэл хөдлөлөөр ингэж шийдэх нь ямар байдаг бол?

-Гадаадад амжилттай сурахын нэг үндэс нь санхүүгийн бэрхшээлгүй байх явдал. Гэтэл тэтгэлгээ урьдчилан шийдээгүй байж сэтгэлийн хөөрлөөр гадагшаа явдаг тохиолдол манайханд ажиглагддаг. Найз нөхөд, төрөл садан, танилуудаасаа нэг юм дуулангуутаа “Ямар ч хамаагүй аргаар гадаадад сураад ирвэл өндөр цалинтай ажилд орох нь” гээд зуучлалын байгууллагаар дамжуулаад явчихдаг. Очсон хойноо санхүүгийн бэрхшээлтэй тулж, ар гэрийнхнээ өр, зээл авхуулхаас эхлээд хүнд байдалд оруулдаг. Засгийн газрын тэтгэлэг хөөцөлдье гэх нь ээ, одоо сурч байгаа хүнд олгодоггүй журамтай. Боловсролын зээлийн сангаас зээл авъя гэсэн ч заавал буцаж ирж, сонгон шалгаруулалтын ярилцлагад орох ёстой гээд хүндрэл их. Жишээ нь, уржигдар надтай нэг эмээ ирж уулзаад, “Америкийн ахлах сургуульд ач хүүгээ өр зээл тавиад явуулчихсан чинь одоо тун хэцүү байдалд орчихлоо. Яаж Боловсролын зээлийн сангаас зээл авах вэ” гээд аргаа барчихсан явна. Тэр эмээд би одоогийн нөхцөл байдалд яавал зохих вэ гэдэг аргыг нь зааж өгөөд явуулсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)