Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой 21 цаг орчмын үед хуралдаж, дараагийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд мөн Зам тээврийн хөгжлийн сайдад хэнийг ажиллуулах талаар ярилцжээ.

Тодруулбал,  Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлж,  Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тэднийг дэмжсэн байна.

Ингээд уг асуудлыг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж, үргэлжлүүлэн холбогдох байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)