Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг  тус тус хийлээ. 

    Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй байна. Байнгын хорооноос тогтоолын төслийг ердийн журмаар дагаж мөрдөх гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгууддаа дурдсан.

    Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцов. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа нар асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоолын төслүүдээс 3,4 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус бүхэлд нь баталлаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)