Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 88.1 хувийн саналаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнэ нь 2001 онд “Бэрс” дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсөж, 2011 онд  Монгол Улсын боловсролын  их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж, боловсрол судлалын магистрын зэрэг, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч, эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Шинээр томилогдож буй сайдад хандан УИХ-ын гишүүд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газар гэдэг төрийн институцийн гол зүрх, жанжин штаб, Засгийн газрын арын алба юм. Иймээс тухайн Засгийн газрын үйл ажиллагаа хэр амжилттай байх нь Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг ягштал хангахад гол ажлаа чиглүүлж ажиллах”-ыг захиж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (59.153.113.9)

    2019-02-02

    Ё.БААТАРБИЛЭГ БОЛ БОЛЖ БАЙНА. ХАРИН ОЮУН-ЭРДЭНЭ БИШ ДЭЭ. ТЭР БОЛОВСРОЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, ХУДАЛЧ, УРВАМТГҮЙ, ЮМЫГ ДАНДАА ХОР НАЙРУУЛЖ МУУ АРГААР ХИЙЖ СУРСАН.