Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн таалал төгсчээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны орныг зорьжээ.

Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн.

1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ. 

Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ.

"Боржигоны бор тал", "Монголын их хээр тал", "Учирлахын шүлэг", "Уянгын шаглаа", "Хүүдээ унших шүлэг", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Буруу энгэртэй дээл", "Ижийтэйгээ байхад би баян байсан" зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Таны Mонгол түмэндээ үлдээсэн гэгээн мөр бүхнийг мөнхөд дурсаж явах болно.

Ум сайн амгалан болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Ум ма ни бад мэ хум (64.119.21.197)

    2019-02-06

    Үр хүүхэддээ эргэн төрөх болтугай

  • зочин (103.10.22.28)

    2019-02-05

    Монголын минь олон сайхан хүмүүс бурханы оронд заларлаа даа.Та нарын маань гэгээн үйлс монголчуудын зүрх сэтгэлд үүрд дурсагдаж байх болтугай.

  • Saikhan (182.160.35.91)

    2019-02-05

    Haramsaltai ym bee.