Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг

Монголчууд шинийн 7-ны өдөр айлчин гийчин хийхийг цээрлэдэг.

Ер нь цагаан сарын өдрүүдэд уур, шунал, мунхаг гурвыг хамгийн ихээр цээрлэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг хэмээн муу муухай бүхнийг цээрлэж сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хийдэг ёстой. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Цагаан сарын өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Тиймээс бие биенийхээрээ айлчлан золгоцгоодог билээ. Харин шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэдэг юм. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай ажээ.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • trtr (45.117.35.5)

    2019-02-09

    tenegteh yumaa shiniin 7nd nar ch gardag sarh gardag zugeer l 1 udur solioroh gej uchiraa olohgui yum