Б.Лхагвасүрэн агсантай энэ сарын 11-нд салах ёс хийнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн энэ сарын 5-нд таалал төгсч монголчууд бидэнд хүнд гарз тохиосон билээ. Тэгвэл зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй энэ сарын 11-нд Улсын драмын эрдмийн театрт 05.00-07.00 цагийн хооронд салах ёс гүйцэтгэхээр болжээ.

Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн бөгөөд 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ.

Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ. "Боржигоны бор тал", "Монголын их хээр тал", "Учирлахын шүлэг", "Уянгын шаглаа", "Хүүдээ унших шүлэг", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Буруу энгэртэй дээл", "Ижийтэйгээ байхад би баян байсан" зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

Ум сайн амгалан болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (103.229.120.186)

    2019-02-10

    Ард түмэнтэйгээ санал нэг бна хачин өвгөн даа үнэн

  • Зочин (103.229.120.186)

    2019-02-10

    ШИНИЙН 2НЫ ӨДӨР ГЭРТЭЭ 80НАСТАЙ БУУРАЙ ХӨЛДӨЖ ОСГОЖ ҮХСЭН ОДОО ЗГ ХАРЖ ҮЗЭЖ ГАРАХ БАЙЛГҮЙ ЛХАГВАСҮРЭНД ХҮН БУСДАН БУЛАШ БИШ ШҮҮ НААД ЛХАГВАА ЧИН ХАНЬ ИЖИЛ ҮР ХҮҮХЭДГҮЙ ЮМУУ ЛХАГВААГ ОРШУУЛАХ ЗАРДАЛГҮЙ ХҮМҮҮС ҮҮ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ БҮҮ ЗУСАРД ХӨГИЙН ГАР Л БАЙСАН

  • ЗГ АРД ТҮМЭНДЭЭ ЭРХ ТЭГШ АДИЛХАН ХАНД !! (103.229.120.186)

    2019-02-10

    Монголын ард түмэнд энэ балай өвгөн ямар хамаа байнаа ПИЗДА үхсэн баярлаж бна хүний муу үздэг өвгөн л байсан биздээ худлаа магтаж чадахгүй шударга хүн би энэ өвгөн төр эх оронд юуч хийж байгаагүй зг- аар оршуулгаа даалгаж байдаг ямар том ПИЗДА бэ энэ ерөнхийлөгч юмуу ?? Цэдэнбал даргыг НОХОЙНООС дор үзсэн биздээ ёстой таалагдахгүй бна