Улаанбаатар хотод 391.7 мянган өрх амьдарч байна

НҮБ-ын гишүүн орнууд 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллого явуулдаг. Монгол Улс хамгийн сүүлд 2010 онд уг тооллогыг зохион байгуулсан бол 2020 онд хүн ам, орон сууцны тооллого явуулах юм. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо хүн амын урьдчилсан тооллогыг эхлүүлээд байгаа билээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Монгол Улсад 898.5 мянган өрх бүртгэлтэй байна. Эдгээр өрхийн 628.1 мянга буюу 69.9 хувь нь ердийн галлагаатай, 247.1 мянга буюу 27.5 хувь нь төвлөрсөн системтэй, 17.8 мянга буюу хоёр хувь нь нам даралтын зуухтай, 5.5 мянга буюу 0.6 хувь нь цахилгаан халаагууртай сууцанд амьдарч байгаа аж.

Мөн Улаанбаатар хотод нийт өрхийн 43.6 хувь буюу 391.7 мянган өрх амьдарч буй бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төвлөрсөн системтэй сууцанд амьдардаг өрх 5.4 хувиар, нам даралтын зуухтай сууцанд амьдардаг өрх 4.6 хувиар, цахилгаан халаагууртай сууцанд амьдардаг өрх 10.8 хувиар өсжээ. Харин ердийн галлагаатай сууцанд амьдардаг өрх 0.02 хувиар буурсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)