Токиогийн олимпид хоёр Солонгос хамтран оролцох эсэхийг шийднэ

Олон улсын олимпын хороо БНАСАУ, БНСУ-ын спортын албаны хүмүүстэй гурван талт хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгджээ. Энэ хэлэлцээгээр 2020 оны Токиогийн олимпын наадмаар хоёр Солонгосын хамтын ажиллагааны талаарх асуудлыг ярилцах юм байна. 2018 оны БНСУ-ын Пёнчаны өвлийн олимпын наадмын үеэр хоёр Солонгосын төлөөлөгчид нээлтийн арга хэмжээнд хамтдаа оролцож, хамтарсан баг нь хоккейн тэмцээнд оролцсон юм.

Хоёрдугаар сарын 15-нд БНАСАУ, БНСУ-ын спортын төлөөлөгчид Лозаннад төвтэй ОУОХ-нд уулзалт хийх бөгөөд ОУОХ-той Токиогийн олимпын наадамд хоёр Солонгос хамтран оролцох асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)