НӨАТ-ын буцаан олголт ороогүй бол 70115019 дугаараас лавлах боломжтой

2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дууссан. Тэгвэл буцаан олголт аваагүй 65 мянга орчим иргэд байгаа талаар албаныхан мэдээлж байсан.  Тиймээс НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулах боломжтой. 

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.

Өнөөдрийн байдлаар 271,6 сая НӨАТ-ын баримт хэвлэгдсэн бөгөөд 628141 иргэн бүртгэлээ баталгаажуулсан бол 651008 иргэн урамшуулал авах боломжтой байгаа юм байна. И-баримтад нийт 911856 иргэн бүртгэлтэй байдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)