Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд "Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн болно. 

10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний VII дүр таалал төгссөн талаар Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацангийн лам нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын XI байранд Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон судлаачид хамтран боловсруулсан агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төслөө танилцуулна.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулна.

11.40 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮЭХ-г шинэчлэн зохион байгуулах түр хорооноос мэдэгдэл хийнэ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)