БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг алдаа гаргахгүй байхыг санууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг гахайн жилийн ажлын эхний өдөр яамны болон харьяа байгууллагын нийт албан хаагчдыг оролцуулсан анхны шуурхай хурлаа хийж, цаашид сайдын зүгээс баримтлах зарчмаа танилцуулжээ.

Сайд яамны бүх газар хэлтсийн өнгөрсөн оны тайлан мэдээнд алдаа дутагдал цөөнгүй байгааг нэг бүрчлэн дурдаж, ахин ийм алдаа гаргахгүйгээр, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, төлөвлөлтөө сайн хийхийг сануулсан байна.

Үндэсний хэмжээний хөтөлбөр бодлогын баримт бичгийг даруй боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хууль тогтоомжийг энэ оны Хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллахыг мөн үүрэг болгов.

Энэ оноос худалдан авах ажиллагааг яам хариуцахгүй, орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутагт шилжүүлсэн гээд тайван суухгүй, бодлогоо тодорхойлж, хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гүйцэтгэлийн хувийг өндөрсгөх, сар бүрийн эхний 5-ны дотор аймаг орон нутаг, сум, дүүргээс явцын мэдээлэл авч, наймны дотор сайдад танилцуулах, шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авч ажиллана гэлээ. Яамны болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн ил, тод байдлыг хангаж ажиллах. Салбарын мэдээлэл сурталчилгааг шинэ төвшинд гаргах, хүн бүр хариуцсан ажлаа нээлттэй ил тод мэдээлэх чиглэлийг өгчээ.

Мөн салбарын хэмжээнд албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтыг эргэн харах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үр дүнг үнэлэх, урамшуулах журмыг эргэн харах, албан хаагчдыг сургах, дадлагажуулах, байгууллагын соёл, албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон өмнөх сайд нарын санаачилсан ажил залгамж чанараа алдахгүй үргэлжлэн хэрэгжих, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүх ажил, баримт бичиг хуулийн хүрээнд байх хэрэгтэйг онцгойлон сануулав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (66.181.180.117)

    2019-02-13

    hiij bgaa ajil yarij bgaa zuil ni zob zuitei l sanagdlaa.

  • Mongol (66.181.161.62)

    2019-02-12

    Өөрөө хүн үлгэрлэхээр зөв яриатай, зөв явдалтай байж хүн удирдана .Энэ хүний удирдахгээд урдаа суулгаад хуралдаж байгаа хүмүүс дотроо юу бодож суугаа болдоо. Лав хүндлэл байхгүйээ